Сувилахуйн алба



                     Сувилахуйн алба нь Ерөнхий эмчийн 2001. 06 .11 ны  № 45 тоот  тушаал шийдвэрээр анх үүсгэн байгуулагдсан.                          
             Сувилахуйн албаны дарга 1 , сургалтын арга зүйч 1, ахлах сувилагч 10 , эх баригч бага эмч  34 сувилагч  52   гэсэн орон тооны бүтэцтэйгээр 14 дэхь жилдээ үйл ажиллагаагаа явуулж ирсэн.               
             Хамт олонд  Ахлах зэрэгтэй эх баригч бага эмч 6 ахлах зэрэгтэй сувилагч 3  буюу нийт бага эмч сувилагчийн  10.4 % эзлэж  байна.
Сувилахуйн албаны дарга нар : 
2001-2002 онд    1.Сувилахуйн албаны даргаар Б. Баянжав                   
                             2.Ерөнхий сувилагчаар    Б .Сарангэрэл
2003-2004 онд    Ерөнхий сувилагчаар  Б. Сарангэрэл
2005-2006 онд    Ерөнхий сувилагчаар  Б. Энхцэцэг
2006 -2010 онд   Ерөнхий сувилагчаар  Б.Болорцэцэг
2011 оноос  – одоог  хүртэл   
        1. Сувилахуйн абаны дарга  ахлах зэрэгтэй бага эмч   Б.Баянжав.
        2.Сургалтын арга зүйч ахлах зэрэгтэй  эх баригч Л. Амарпүрэв  
        нар  ажиллаж байна.
Бидний ололт амжилт
·        2008 онд Сэлэнгэ аймгийн ЭМГ-аас  ОУ“Сувилагчдын өдөр”-ийг  тохиолдуулан мэргэжлийн болон урлаг спортын уралдаанд 1-р байр эзэлж  өргөмжлөл, шилжин явах цом мөнгөн шагналаар
·        2009 онд Сэлэнгэ аймгийн ЭМГ-аас Эрүүл мэндийн салбарын 2009 оны “Шинийг санаачлагч” сувилахуйн албаар өргөмжлөл  
·        2010 онд Сэлэнгэ аймгийн салбарын хэмжээнд   “Сувилагчийн өдөр” дэлхийн эх баригчдын өдөр-т зохиогдсон урлаг болон ажил мэргэжлийн тэмцээнд “Дэд” байр  Батламжаар
·        2011онд Сэлэнгэ аймагт Эрүүл мэндийн салбар үүсгэн байгуулагдсаны 80 жилийн ойн баярт зориулсан  “Нийгмийн эрүүл мэнд ,Нийтийн биеийн тамирыг сурталчилах спортын бага наадамд баг хамт олноороо Хүрэл медалиар шагнуулж
“ Сэлэнгэ аймгийн Ажил мэргэжлийн аварга” сувилагчаар
 Б.Орхон, мэргэжлийн ур чадварын тэмцээнд Б.Баянжав,      Б.Сарангэрэл, Б.Орхон нар  Мөнгөн медалиар шагнуулсан  
·        2012 онд Сэлэнгэ аймгийн салбарын хэмжээнд зохиогдсон “Ажил мэргэжлийн уралдаанд” мэргэшсэн ур чадвараар 1-р байр
·        2013 онд Сэлэнгэ аймгийн салбарын хэмжээнд “Сувилахуйн тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдлыг сайжруулъя”сэдэвт ажил мэргэжлийн уралдаанд  Дэд байр “Ажил мэргэжлийн аварга” алтан  медаль
·        2014 онд Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил “Сувилагчдын өдөр” тохиолдуулан зохион байгуулсан болзолт уралдаан                    1-р байр өргөмжлөл, шилжин явах цом, Итгэлт хамба аялах эрхээр
·        2011, 2012 онд  Сэлэнгэ аймгийн” Оны шилдэг сувилагч
Б. Сарангэрэл, Т.Сүрэн  нар шалгарч байжээ.
·       Тус сувилахуйн албанд Эрүүл мэндийн  тэргүүний ажилтан-31 ЭМЯ жуух -61   Хөдөлмөрийн хүндэт медалтан-1,Соёлын тэргүүний ажилтан -2, Шилдэг залуу алтан медалтан- 1   Эм холбооны тэргүүний ажилтан -1, МЗХолбооны “Шилдэг залуу алтан медалтан- 3  мэргэжилтэнүүд байдаг.
 


No comments:

Post a Comment